Сэнжит хад
Алтанширээ сумын төвөөс хойш 40км-т орших Ширийн чулуу хойноосоо урагш хамарласан 15 км урт, 2 км өргөн газрыг эзэлсэн өвөрмөц тогтоцтой, ойр холоос харахад бараа сүртэй арслан мэт хад байхад зарим дээр нь бичигтэй, том жижиг олон сэнжит хадтай газар байдаг. Олон зуун жилийн тэртээгээс нар салхинд элэгдэн дэлхийд гайхагдах энэ хадны хамгийн том сонин үзэсгэлэнт “Сэнжит хад” нь арав гаруй метр өндөрт хэдэн тооны том хадыг өргөн нарийн хоёр тулгуур дээр уначихмаар тогтоон байгааг харахад гайхмаар сонин. Энэ хадны өнгөт зураг Улсын Драмын театрын олны танхимд хүртэл байрласан байдаг ба 1970 оны үед Оросын “Зөвлөлт холбоот улс” сэтгүүлд, мөн төв орон нутгийн сонин хэвлэлд нийтлэгдэж байлаа. Энэ орчмын уул хад нь өвөлд нөмөр дулаан, зунд сэрүүн сайхан байдгаас гадна 7-8 худаг, 18 өтөг бууц, 4-5 ханан хадан хороо байдаг. Сэнжит хадыг нутгийн зохиолч М.Чулуун “Байгаль ээжийн цонх” гэж зүйрлэсэн байдаг. Эх сурвалж: Шавийн шанзав овогт Д.Норовын “Дорноговийн есөн гайхамшиг” н...