Мөнхийн ам



Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас 38 км зайтай Адрамгийн уулын баруун хэсэгт ар тийш харсан хайлаас модтой аманд байдаг мөнхийн устай булаг юм. Уг уулын аманд ан амьтан төрөл бүрийн хорхой, мөлхөгчид элбэг байлаг хөлгүй ус бололтой. Нэгэн домгоос үзвэл: Нэгэн цагт хагархай Мөнх гэдэг хүн алга болж хэд хоногийн дараа булгийн усан дээр малгай, тамхины уут зэрэг нь хөвж байсан учир энэ хүний нэрсэн нэрлэсэн гэх. Ер нь энэ булаг нь гүнзгий ширгэдэггүй. Учир нь мөнх устай гэснээс нэрлэгдсэн байж болох учиртай. Энд байгалийн янз бүрийн элемент, хортой, хоргүй аварга болон суман могой элбэг байдаг гэдэг. 



Байгаль дэлхийгээ хайрлаж, хог хаяхгүй байхыг уриалж байна.

Comments

Popular posts from this blog

Бүрдэнэ булаг

Дорноговь аймгийн тухай