Цонжийн чулуу
- Get link
- X
- Other Apps
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын төвөөс зүүн хойш 55 км-т орших Цонж толгой нь зургаан талт босоо гонзгой бие биедээ наалдан ургасан зургаан талт харандаа мэт сонин сайхан тогтоцтой цэнхэр чулуу, байгаль эхийн уран чамин урлалт жижиг уул юм. Эрт үед энэ чулуунаас ухаж авч байсан ул мөр бий. Ухсан хэсэг нь 3-4 метр гүнзгий жигд хэмжээтэй, нарийхан, урт шулуун чулууны багц бөгөөд дээрээс нь харахад зүсмэл чулуун шал мэт.
Хүний гараар бүтээсэн 6 талт баганууд мэт хүрмэн хөх чулуун байц хадууд, өндөр нь 6-7 м, өргөн нь 15-20 см хөх хүрмэн чулуу юм. Асар их даралтад орж ийм багана үүсч талсжсан хэрэг. Үүнийг нутгийнхан “Цонжийн чулуу” гэдэг. Энэ өмөрмөц уулыг аймгийн байгалийн нөөц газрын тусгай хамгаалалтанд 1988 онд 18,0 га талбайтайгаар бүртгэн авсан байна.
Энэхүү газрыг Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 12-р сарын 15-ны өдрийн 95-р тогтоолоор аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэгээр баталжээ.

Байгаль дэлхийгээ хайрлаж, хог хаяхгүй байхыг уриалж байна.
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment