Говийн Тайхар чулуу буюу Оцон хад
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс хойд зүгт 60 км зайтай Гашууны овоо хэмээх газарт оршино.
Энэ чулуу нь Архангайн тайхар чулуунаас дутахааргүй 12.8 метр орчим өндөр, элс заг хоёроос өөр юу ч үгүй тэр хэсэгт өөрийн жижиг баян бүрд булгийг бий болгосон байгалийн сонин сайхан өнгө, төрх, тогтоцыг үүсгэн олон зууныг элээж буй хад юм.
Дээр үед Хорчин өртөөний зам үүгээр дайрч өнгөрдөг учраас Гашуун хэмээн элбэг устай худаг гаргасан нь одоо ч ашиглагдаж байна.
Дорноговь аймгийн дугуйн аялалынхан эх орныхоо энэ үзэсгэлэнтэй газраар 1988 онд аялахдаа Говийн тайхар чулууны зургийг М.Чулуун, Г.Цагаандэрэм нар авчээ.
Эх сурвалж: М.Чулуун “Хамгаас дуулгах дээжис” номноос...
Байгаль дэлхийгээ хайрлаж, хог хаяхгүй байхыг уриалж байна.
Comments
Post a Comment