Posts

Welcome to Dornogobi province, Mongolia

Image

Сэнжит хад

Image
Алтанширээ сумын төвөөс хойш 40км-т орших Ширийн чулуу хойноосоо урагш хамарласан 15 км урт, 2 км өргөн газрыг эзэлсэн өвөрмөц тогтоцтой, ойр холоос харахад бараа сүртэй арслан мэт хад байхад зарим дээр нь бичигтэй, том жижиг олон сэнжит хадтай газар байдаг. Олон зуун жилийн тэртээгээс нар салхинд элэгдэн дэлхийд гайхагдах энэ хадны хамгийн том сонин үзэсгэлэнт “Сэнжит хад” нь арав гаруй метр өндөрт хэдэн тооны том хадыг өргөн нарийн хоёр тулгуур дээр уначихмаар тогтоон байгааг харахад гайхмаар сонин. Энэ хадны өнгөт зураг Улсын Драмын театрын олны танхимд хүртэл байрласан байдаг ба 1970 оны үед Оросын “Зөвлөлт холбоот улс” сэтгүүлд, мөн төв орон нутгийн сонин хэвлэлд нийтлэгдэж байлаа. Энэ орчмын уул хад нь өвөлд нөмөр дулаан, зунд сэрүүн сайхан байдгаас гадна 7-8 худаг, 18 өтөг бууц, 4-5 ханан хадан хороо байдаг. Сэнжит хадыг нутгийн зохиолч М.Чулуун “Байгаль ээжийн цонх” гэж зүйрлэсэн байдаг.  Эх сурвалж: Шавийн шанзав овогт Д.Норовын “Дорноговийн есөн гайхамшиг” н...

Хүслийн Хан Баянзүрх уул

Image
Хамарын хийдээс баруун хойш 17 км, Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос баруун урагш 27км-т говийнхон эртнээс нааш тахиж ирсэн Хүслийн Хар уул бий.  алайн түвшнээс дээш 1031.9 м өргөгдсөн.  Эл уул Ханбаянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж оройд нь байх овоог эртнээс нааш аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэж иржээ. 1930 оноос өмнө овооны орой нь хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэгтэй титэм бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь эл ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд хан, богд, гүн, бээл, бэйс, зайсан гэх мэт цол өргөмжилсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг. Уулын оргил өөд гарахад зориулж 300 метр урт, 2.6 метр өргөн зам, түр амрах хоёр цэг байгуулсан. Уулын бэлд 300 мянган жилийн настай байгалийн боржин чулуугаар хийсэн 4 метр өндөр бурхан багшийн хөшөөг босгожээ. Эмэгтэйчүүд, хүүхэд ба настангууд уулын бэлээс 100 орчим метр өгсөж дунд хэрд байх нэг ...

Мөнхийн ам

Image
Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас 38 км зайтай Адрамгийн уулын баруун хэсэгт ар тийш харсан хайлаас модтой аманд байдаг мөнхийн устай булаг юм. Уг уулын аманд ан амьтан төрөл бүрийн хорхой, мөлхөгчид элбэг байлаг хөлгүй ус бололтой. Нэгэн домгоос үзвэл: Нэгэн цагт хагархай Мөнх гэдэг хүн алга болж хэд хоногийн дараа булгийн усан дээр малгай, тамхины уут зэрэг нь хөвж байсан учир энэ хүний нэрсэн нэрлэсэн гэх. Ер нь энэ булаг нь гүнзгий ширгэдэггүй. Учир нь мөнх устай гэснээс нэрлэгдсэн байж болох учиртай. Энд байгалийн янз бүрийн элемент, хортой, хоргүй аварга болон суман могой элбэг байдаг гэдэг.  Байгаль дэлхийгээ хайрлаж, хог хаяхгүй байхыг уриалж байна.

Бүрдэнэ булаг

Image
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 27 км зайтай оршдог 11,10 гаруй ам дөрвөлжин га талбайтай байгалийн элс, манхан, булаг ус, говь нутгийн үзэсгэлэн болсон газар юм.  Эгц өндөр элсэн манхан доторхи 108 булаг, зүлэг ус, худаг, бут, модтой. Тэртээ 200 гаруй жилийн өмнө Д.Равжаа хутагт хийд байгуулсан үеэс шашны нэгэн зан үйлийг  эрэгтэй, эмэгтэй лам, зоч нар энэ 108 булагт ирж булаг бүрт 1 хоног ном уншуулан лүйжин тавьдаг зоч, лам нарыг бэлтгэдэг байсан гэдэг бөгөөд одоо ч гэсэн Монголын Лүйжинч лам нар энд ирж 3-7 хоног баясалгал хийх явдал ч бий. /Лүйжин нь бие хэл сэтгэлийн элдэв бузар, мууг арилгахад харанхуй үдэш, бүрийд уншдаг ном./ Мөн булгийн хойд хайрхныг талын догшин Догмиддорж уул гэдэг бөгөөд энд эртний амьтдын чулуужсан мод байдаг. Уулын энгэрт дээрх хийдийн туурь бий. Одоо Бүрдэнэ булгийг түшиглэн 2000 оноос бөөр эмчлэх элсэн сувилал-амрадтын газар байгуулан жил бүрийн 6 сарын 15наас 8 сар хүртэл 50-80 хүн хүлээн авах боломж, орон байр, хоолны г...

Говийн Тайхар чулуу буюу Оцон хад

Image
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс хойд зүгт 60 км зайтай Гашууны овоо хэмээх газарт оршино.  Энэ чулуу нь Архангайн тайхар чулуунаас дутахааргүй 12.8 метр орчим өндөр, элс заг хоёроос өөр юу ч үгүй тэр хэсэгт өөрийн жижиг баян бүрд булгийг бий болгосон байгалийн сонин сайхан өнгө, төрх, тогтоцыг үүсгэн олон зууныг элээж буй хад юм.  Дээр үед Хорчин өртөөний зам үүгээр дайрч өнгөрдөг учраас Гашуун хэмээн элбэг устай худаг гаргасан нь одоо ч ашиглагдаж байна. Дорноговь аймгийн дугуйн аялалынхан эх орныхоо энэ үзэсгэлэнтэй газраар 1988 онд аялахдаа Говийн тайхар чулууны зургийг М.Чулуун, Г.Цагаандэрэм нар авчээ.  Эх сурвалж:  М.Чулуун “Хамгаас дуулгах дээжис” номноос... Байгаль дэлхийгээ хайрлаж, хог хаяхгүй байхыг уриалж байна.