Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хиллэдэг. Аймгийн төв: Сайншанд хот. Газар нутгийн хэмжээ: 109,500 км кв Хүн ам: 69560 (2018 оны эцэст) Өрхийн тоо: 21286 Сумын тоо: 14 Багийн тоо: 64 Малын тоо: 2,148,100 толгой Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. БНХАУ-тай 600км-ээр хиллэдэг. Хилийн байнгын үйл ажиллагаатай Замын-Үүдийн, улирлын ажиллагаатай Ханги-Мандалын боомтуудтай. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэнээр Монгол улсын хөгжил дэвшлийн нэгэн үүд хаалга болж хөгжих ирээдүйтэй. Манай аймагт АШИУҮС-ийн салбар сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төмөр замын МСҮТөв, Ерөнхий боловсролын 20 сургууль, 17 дотуур байр, 21 цэцэрлэг, эрүүл мэндийн 72 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн төвд “Саран хөхөө” театр, Нийтийн номын сан, Иргэдийн хөгж...
Comments
Post a Comment